•  Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
    4
    IV

    Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа

     

     

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

    tserenhand
  •  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/657 дугаар захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн  хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 35 цэцэрлэг, 5 сургууль, Чингэлтэй дүүргийн 38 цэцэрлэг, 7 сургууль  нийт 73 цэцэрлэг, 12 сургуулийн хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж, 20 төрлийн 110 гаруй нэрийн чанарын шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж хамтран ажиллаж байна. 

         Манай байгууллага нь Монгол Улсын Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй хүүхдийн норм, норматив тогтоосон тушаал, шийдвэр зэрэг хууль  тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Хариуцлагын гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 50-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Бид байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах тухай төрийн бодлого шийдвэрийг мөрдлөг болгон ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгааг цахим хуудсандаа байршуулан эрхэм зочин танд нээлттэй хүргэж байх болно. 

        Сургуулийн өмнөх байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдийн өдөрт авах хэрэгцээт хоол хүнсийг аюулгүй найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар та бүхэн санал хүсэлтээ манай цахим шуудангаар илгээж бидний ажлыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

          

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • Сургалтад хамрагдлаа

    Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн хөгжлийн төвөөс 03 дугаар сарын 12, 14-ний өдрүүдэл "Хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлт, тайлагналт хяналт-шинжилгээ, үнэлгээний аргазүй" сургалтад Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн нар 16 цагийн сургалтад хамрагдсан.  Сургалтаар одоо мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам төлөвлөлт, тайлагналт хяналт шинжилгээ үнэлгээний арга зүйд суралцан шалгалтаа өгч гэрчилгээ авсан.

    dashtseren
  • 2024 оны тендер шалгаруулалтыг зарлалаа.

    Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 22 багц нээлттэй тендерийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны  tender.gov.mn цахим системд байршуулсан. Тендер нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар заасан бөгөөд 04 дүгээр сарын 03-ны өдөр нээнэ. 

    dashtseren
  • Байгалийн гамшиг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

    Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар нийслэл Улаанбаатар хотын иргэдэд хандаж байгалийн гамшиг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг уриаллаа. Та...

    dashtseren
  • Хяналт самналт хийж ажиллалаа.

    Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу "Мал аж ахуй хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажил"-ыг 2024 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 ажилтан оролцож, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн тойргоос Морингийн даваа орох улаан худаг хүртэл, урд талаараа Жаргалантын ам хүртэл хяналт самналт хийж ажиллалаа.

    Хяналт самналт хийх хугацаанд Хан-уул дүүргийн 21-р хороо төгс хотхоны урд талын эзэнгүй хашаанд байсан загасан тамгатай 5 тооны адууг тууж Нүхтийн аманд байрлах түр саатуулах байранд хүргэж өгсөн. Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр нисэхийн улаан худагны ойролцоогоос цэрэг цагдаагийн байгууллагын ажилчидтай хамтран 20 тооны адууг олж, саатуулах байранд хүлээлгэж өгөхөөр тууж явах замд эзэнд нь хүлээлгэж өгсөн. Буянт ухаа 2 хороолол Соёлын өв төвийн хойно байрлах Тавин ус ххк-ийн агуулахын хашаанд байсан 15 тооны адууг цэрэг цагдаа, мал эмнэлгийн газрын ажилчдын хамт гарган саатуулах байр луу хүргүүлэхээр цэрэг цагдаагийн ажилчдад хүлээлгэн өгсөн. Жаргалантын аманд 6 тооны "99" тамга бүхий адууг уулнаас буулгаж эзэнд нь хүлээлгэж өгч ажилласан. 

    dashtseren

Pages