Дотоод Мэдээ

  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ

    Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ

      Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн баталсан " Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах" А/145 тоот  журмын дагуу манай байгууллага жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг. Өнөөдөр 2018 оны 2 дугаар сарын 27 өдөр байгууллагын нийт ажилчин албан хаагчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа.  

  • "Мөнгөн Улаанбаатар" цасны баяр

    "Мөнгөн Улаанбаатар" цасны баяр

    Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын арга хэмжээ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хандгайт”-ын Янзага зусланд зохион байгуулагдлаа. Цасны баярт манай хамт олон байгууллагаараа  амжилттай оролцлоо. 

  • Их цэвэрлэгээ хийв.

    Их цэвэрлэгээ хийв.

    Нийслэл хотод цагаан сарын баярыг угтсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар , Мэргэжлийн хяналтын хэлтсээс зохион байгуулж буй их цэвэрлэгээнд байгууллагын нийт ажилчид хамрагдлаа. Байгууллагынхаа гадна, дотно талбайн их цэвэрлээг хийж, мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай,  байгууллагын ойр орчмыг хамарсан 50м2 талбайн их цэвэрлэгээг хийлээ.  

  • Гэрээ байгуулав.

    Гэрээ байгуулав.

    2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр "Багачууд хүнс" ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлууллаа.

  • ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

    ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

              Хүнсний бараа  бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос БХ-18/001  БХ дугаартай “ Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ” тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын талаар дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ сүүлийн 1 жил буюу  2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 1 жил / 2016 он /Сүүлийн 1 жилд ижил төстэй  бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг гүйцэтгэсэн  туршлагын  талаарх мэдээлэл ирүүлэх Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, Үүнд:  Эрх бүхий байгууллагын бараа нийлүүлэх зөвшөөрөлтэй байх Үнийн санал ирүүлэх  Багцын дугаар    Багцын нэр

                                          Багц 01    Тахианы мах нийлүүлэх

                                          Багц 02     Зөгийн бал нийлүүлэх

                                          Багц  03    Төрөл бүрийн варень,  молоко нийлүүлэх

                                          Багц  04     Ургамлын тос       

    Үнийн саналыг 2018 оны 01 дүгээр  сарын 24-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр                        гудамжны  00 тоот хаалга өөрийн байранд   хүлээн авна .Үнийн саналын  нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 10 цаг 30  минутад нээнэ.Тендерийн баримт бичгийг / хүсвэл нэмэлт хувийг / бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж  төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 30000 төгрөгөөр худалдан авч болно.Төлбөр хийх  хэлбэр дансаар тушаана  Банкны нэр  Улаанбаатар  банк Байгууллагын нэр  Багачууд Хүнс НӨҮГ.    Дансны дугаар  2600013333 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр   гудамжны  00 тоот хаалга өөрийн байранд  

    Утас 357813 , 99033630

  • Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлагдлаа.

    Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлагдлаа.

    Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас 2018 оны төсвийн жилийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын "Хүнсний бараа бүтээгдэхүүн" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БХ-17/003 ХБ дугаартай тендерийг...

  • Pages