Дотоод Мэдээ

  • Нээлттэй ажлын байранд урьж байна.

    Нээлттэй ажлын байранд урьж байна.

    ЭРҮҮЛ АХУЙЧ АЖИЛД АВНА.

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    1. Хүнсний эрүүл ахуйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

    2. Эрүүл ахуйчаар ажиллаж байсан дадлага,...

  • "Нэгдүгээрт хүүхэд" аянд  нэгдэж байна.

    "Нэгдүгээрт хүүхэд" аянд нэгдэж байна.

    Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг , эх , асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын түншлэлийг сайжруулах мөн хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор зохион байгуулагдаж буй "Нэгдүгээрт хүүхэд" аянд "БАГАЧУУД ХҮНС" ОНӨААТҮГ-ын эцэг эхийн зөвлөл нэгдэж байна.

  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн нярвын дунд цахимаар захиалга өгөх талаар сургалт зохион байгууллаа.

    Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн нярвын дунд цахимаар захиалга өгөх талаар сургалт зохион байгууллаа.

    Багачууд хүнс ОНӨААТҮГазар нь “Грийн групп” ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудын нярвуудыг хүлээн авч уулзан 2 байгууллагын үйл ажиллагаа болон цахимаар  барааны захиалга хийх талаар танилцуулж, “Грийн групп” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний агуулах, гоймонгийн үйлдвэрлэлтэй танилцлаа. 

  • “ХҮҮХДИЙН ХООЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

    “ХҮҮХДИЙН ХООЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО.

             Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн хоол хүнсний чанар, хүртээмжийг сайжруулах, хоол хүнсний үйлчилгээгээр дамжуулан нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэх, ороцоог хангах зорилгоор Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, ХХААХҮ сайдын хамтарсан А/50, А/57, А/45 дугаарын тушаалын дагуу 2023 оны 04 сарын 10 нд “ХҮҮХДИЙН ХООЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн ЗДТГ, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, Асгат ОНӨААТҮГ, Өсвөр үе ОНӨААТҮГ, Багачууд ОНӨААТҮГ, Хүнс хангамж ОНӨААТҮГ-ын байгууллагуудын удирдлага болон эрүүл ахуйч нар оролцлоо.

                Уг хэлэлцүүлгээр

    1. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний шим тэжээллэг байдал, хангамж, хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам;

    2. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хэрэглээнд орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх, нутгийн онцлогтой уламжлалт хоол хүнсний нэр төрлийг баяжуулан ахуй, хэрэглээний онцлогтой уялдуулан хэрэглэх боломж;

    3. Хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж буй хүний нөөцийн хүрэлцээ, мэргэжлийн ур чадвар, цалин хөлсний хангамж, нийгмийн баталгаа;

    4. Тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд сургууль, цэцэрлэгийн хоолны үйлчилгээний өнөөгийн нөхцөл, оролцогч талуудын чиг үүрэг, ажлын уялдааг сайжруулах боломж, шийдэл;

    5. Төр, хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааны шийдэл;

    6. Хүүхдийн хоолны санхүүжилтийн олон талт хэлбэр боломж шийдэл;

    7. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын үр ашигтай зохион байгуулалтын хэлбэр, шийдэл боломж сэдвүүдээр хэлэлцэж, саналыг чиглэл бүрээр нэгтгэж байна.

  • "Харилцан хүндэтгэе" аянд нэгдэж байна.

    "Харилцан хүндэтгэе" аянд нэгдэж байна.

                Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн "Жендерт суурилсан хүчрихийлэлтэй тэмцэх нь" төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний "Харилцан хүндэтгэе" нэг сарын аяныг зохион байгуулж байгаа.

                  Тус нөлөөлийн аяны хүрээнд Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид  аяны логог өөрийн цахим хуудсандаа байршуулан нийгмийн цахим сүлжээнд нэгдэн ажиллаж байна. 

     

  • "НАМАЙГ АЛГАС" нөлөөллийн аянд нэгдэж байна.

    "НАМАЙГ АЛГАС" нөлөөллийн аянд нэгдэж байна.

              “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд “БАГАЧУУД ХҮНС”ОНӨААТҮГ нэгдэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран “Намайг алгас” нөлөөллийн аянд

    #Би эрт харина

    #Би жолоо барина

    #Би маргааш ажилтай

    уриан дор хамт олон, найз нөхдийн архидалт, согтууруулах ундааны хэрэглээ, буруу үзэгдэл үйл явдлаас залуу үеийг татгалзуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хосууд гэр бүлдээ цаг зарцуулах, бүх нийтэд хэрэглээний зөв соёл нэвтрүүлэх талаар таниулан сурталчилж ажиллаж байна.

  • Pages