"Тамхи зүрхэнд хортой-Тамхийг биш эрүүл мэндээ сонгоё"

Тамхины эсрэг дэлхий нийтийн өдөр буюу тавдугаар сарын 31-ний өдрийг угтан тамхины хор уршгийн талаар мэдээлэл сурталчилгаа хүргэн, 2018 оны 05 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 15 хүртэл нэг сарын хугацаанд “Тамхины ишгүй байгууллага” аяныг өрнүүлж, байгууллагын ойр  орчим, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тамхины хог хаягдлыг тогтмол цэвэрлсэнээр хүн амын тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг, хандлага сайжрах төдийгүй байгаль орчноо хамгаалах, хог хаягдалгүй эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх идэвх санаачлага нэмэгдэх ач холбогдолтой.
Сонирхуулахад дэлхий дээр 1,1 тэрбум хүн тамхи татдаг бөгөөд тамхидалт нь 6 секунд тутамд нэг хүн, насанд хүрсэн 10 хүний нэгийг жилдээ үхэлд хүргэж байна. Жил бүр тамхидалтаас болж нас барж байгаа хүний тоо нэмэгдэж, 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой улс орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх, хорт хавдраас үүдэлтэй нас баралт 11,8 сая болтлоо нэмэгдэх тооцоог ДЭМБ-аас гаргасан байна.