Тогооч нарын ур чадварын уралдаан, сургалтыг амжилттай зохион байгуулав.

Жил бүр Багачууд хүнс ОНӨААТҮГазраас зохион байгуулагддаг  Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн тогооч нарын "Ур чадварын уралдаан"-ыг 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран  амжилттай зохион байгууллаа. Тус уралдаанд нийт 52 цэцэрлэгийн 55 тогооч оролцож ур чадвараараа өрсөлдлөө. Уралдаанд амжилттай оролцож СБД-ийн 135 дугаар  цэцэрлэгийн тогооч Б.Мэнд-Амар нэгдүгээр байрт, СБД-ийн 143 дугаар цэцэрлэгийн тогооч М.Солонго хоёрдугаар байр, ЧД-ийн 103 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Оюунтунгалаг гуравдугаар байрт тус тус  шалгарлаа.