•  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren
  • "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.
    17
    IX

    "Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.

    2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг  "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын  бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.

    Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж  "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.

    Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй,  усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.

     

    Namjilmaa

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 33 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 32 цэцэрлэг, нийт 65 цэцэрлэгийн 13000 гаруй хүүхдийг эрүүл хүнсээр тасралтгүй хангаж ирсэн.

          Манай байгууллага нь Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Контракт гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 75-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Та бүхэн манай цахим хуудаснаас байгууллагын үйлчилгээний талаарх цаг үеийн мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болохыг тэмдэглэж байна.

          Байгууллагын хүний нөөцийн зөв оновчтой бодлогыг баримтлан ажиллаж, ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, ажилтан, албан хаагчийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.

          Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн  хүүхдүүдийн өдөр тутмын хоол хүнсийг аюулгүй, найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд  хамтран ажиллаж бидний ажлыг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна.

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлагдлаа.

    Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас 2018 оны төсвийн жилийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын "Хүнсний бараа бүтээгдэхүүн" нийлүүлэгчийг сонгон...

    Namjilmaa
  • Сургалтанд хамрагдав.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/207 дугаар тушаалаар батлагдсан "Хүүхдийн хоолны шим тэжээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх,  хоол үйлдвэрлэл үйлчилгээнд зохистой дадал, дэвшилтэт технологийг хүүхдийн хоолны үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаарх ойлголт" сэдэвт сургалтыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Багачууд Хүнс, Асгат, Өсвөр үе хүнс,Хүнс хангамж төв ОНӨААТҮГазрууд хамтран зохион байгууллаа.

    Сургалтанд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн 227 тогооч, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн орон тооны бус хяналтын зөвлөлийн дарга, ахлагч,тогооч гэсэн 241 хүн,  нийт 480 гаруй хүмүүс хамрагдлаа.

    Namjilmaa
  • Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо.

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын зааланд амжилттай болж өндөрлөлөө. 

    Тус тэмцээнд Багачууд Хүнс ОНӨААТҮГ болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн нийт 40 баг оролцсоноос Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг бусдыгаа тэргүүлж "Шилжин явах цом", алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Хоёрдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг эзлэж мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, гуравдугаар байрыг мөн тус дүүргийн 155 дугаар цэцэрлэг эзлэж, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тусгай байрыг мөн тус дүүргийн 103 дугаар цэцэрлэг эзлэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. 

    Тус тэмцээний Шилдэг довтлогчоор 83-р цэцэрлэгийн  Хулан, Шилдэг холбогчоор 4-р цэцэрлэгийн  Цэгээнчимэг нар шалгарлаа.

    Namjilmaa
  • Сургалт зохион байгууллаа.

    Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн няравуудын дунд "Онлайн захиалга" хэрхэн өгөх талаар практик сургалт зохион байгуулав.

    Сургалтыг захиалгын программ захиалан хийлгэсэн "Хэрүга солюшн" ХХК-ийн захирал С.Даваахүү зохион байгууллаа.

    Namjilmaa

Pages