•  Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа
    4
    IV

    Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээнд ННЗБ-ын удирдлагууд хамрагдлаа

     

     

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, Удирдлагын академи, JCI Монгол байгууллага хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэл “RISE-Аcademy” арга хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нийслэл “RISE-Аcademy” сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдсан ба сургалтыг багийн ажиллагаанд тулгуурласан олон улсын сургалтын шинэлэг арга зүйг ашиглан дизайн сэтгэлгээний арга, систем сэтгэлгээ, зан үйлийн нөлөө, анализ синтез аргачлалаар явуулсан нь онцлогтой, мөн үр дүнтэй байлаа. Удирдлагын академи, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөхүүд, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв, JCI Монгол академийн багш нар сургалтыг удирдан явуулж, сургалтад хамрагдсан нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагын 100 гаруй удирдах албан тушаалтан батламж гардан авлаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын сонирхсон асуултад хариулт өглөө. Мөн арга хэмжээний хаалтын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгийн удирдан явуулсан хэлэлцүүлэгт оролцож “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.

    tserenhand
  •  Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.
    20
    VIII

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдлаа.

                  Тус байгууллагын ажилтан, албан хаагчид 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

    gereltsetseg
  •  “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
    24
    XII

    “UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

                 Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг...

    nyamsuren

Захирлын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

ЭРХЭМ ТАНЫГ БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ-ЫН ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

          Багачууд Хүнс Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын  2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/657 дугаар захирамжаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн  хүүхдүүдийг эрүүл аюулгүй, чанар, стандартын шаардлага хангасан илчлэг, эрүүл хүнсээр хангах зорилготой байгуулагдсан Нийслэлийн харьяа байгууллага юм

          2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 35 цэцэрлэг, 5 сургууль, Чингэлтэй дүүргийн 38 цэцэрлэг, 7 сургууль  нийт 73 цэцэрлэг, 12 сургуулийн хүүхдүүдэд захиалгын дагуу эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж, 20 төрлийн 110 гаруй нэрийн чанарын шаардлага хангасан шинжилгээнд хамрагдсан бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж хамтран ажиллаж байна. 

         Манай байгууллага нь Монгол Улсын Хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хууль, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй хүүхдийн норм, норматив тогтоосон тушаал, шийдвэр зэрэг хууль  тогтоомжуудыг мөрдөн ажиллаж, жил бүр Нийслэлийн Засаг даргатай  "Хариуцлагын гэрээ" байгуулан "Гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г батлуулж, нийт худалдан авалтын 50-аас дээш хувийг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрдүүлэн хүүхдийн хүнсэнд хэрэглэх бодлого баримтлан ажиллаж байна.

            Бид байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах тухай төрийн бодлого шийдвэрийг мөрдлөг болгон ажиллаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгааг цахим хуудсандаа байршуулан эрхэм зочин танд нээлттэй хүргэж байх болно. 

        Сургуулийн өмнөх байгууллага болон Ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдийн өдөрт авах хэрэгцээт хоол хүнсийг аюулгүй найдвартай түргэн шуурхай хүргэж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар та бүхэн санал хүсэлтээ манай цахим шуудангаар илгээж бидний ажлыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

          

ХҮНДЭТГЭСЭН

            ЗАХИРАЛ                        Б.МӨНХНАСАН

Мэдээ мэдээлэл

  • "Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь" зөвлөгөөнд оролцов

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газар зохион байгуулсан зөвлөгөөн нь Туушин зочид буудлын 5 давхарт Соёмбо танхимд 2018 оны дугаар сарын 11 -ны өдөр болов.  Уг зөвлөгөөнд Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайлангийн аудитын талаар баримталж буй бодлого сэдвээр Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төсвийн захирагчын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь сэдвээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор, эдийн засгийн ухааны доктор /PhD/ С.Энхбаатар, Нягтлан бодох бүртгэл, хөрөнгийн дахин үнэлгээ, хараат бус аудитын бодлого, чиглэл сэдвээр Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин, төсвийн зарцуулалт сэдвээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Төрийн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар төрөөс баримталж буй бодлого чиглэл сэдвээр Сангийн яамны Төрийн сангийн газрын төлбөр тооцооны хэлтсийн дарга Г.Мөнхтуул, Орон нутгийн өмч, хөрөнгийг санхүүгийн тайланд тусгахад анхаарах асуудлууд сэдвээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн нэгдсэн тайлан гаргах явцад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг хууль журамд нийцүүлэх нь сэдвээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү  нар оролцож хаалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр үг хэлж хаав.

    bazar
  • "ТАЛХ ЧИХЭР" ХК ISO 22000 MОНГОЛОО ТЭВЭРЬЕ

    2018 оны 05-р сарын 09-ны өдөр “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO 22000 MОНГОЛОО ТЭВЭРЬЕ! үйл ажиллагаанд "Багачууд хүнс" ОНӨААТҮГ -ын менежер Н.Отгонцэцэг ,Ерөнхий нягтлан бодогч Я.Гүндэгмаа, эрүүл ахуйч Л.Түмэнжаргал, М.Цогзолмаа  нар оролцлоо. Талх чихэр хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлжээ. "ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой юм

    bazar
  • "Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

             Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг цэцэрлэгийн эрхлэгч, дотоод...

    bazar
  • Хэлэлцүүлэгт оролцов.

           2018 оны 04 дүгээр сарын 25-нд Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн урлагийн зааланд зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан удирдамжийн дагуу сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, стандарт шаардлагад нийцсэн сургуулийн өдрийн хоолоор үйлчилэхэд цаашид авах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх зорилгоор "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем" сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

    bazar

Pages