Бидний тухай
БАГАЧУУД ХҮНС байгууллагын үйл ажиллагаа, зорилго болон үнэт зүйлсийн тухай.
Байгууллагын
товч танилцуулга
“Багачууд
Хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь анх Нийслэлийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 154
дүгээр тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын
байгууллагын хүнсний хангамжийн асуудлыг хариуцан ажиллах зорилгоор "Багачууд
Хүнс" Нийслэлийн
өмчит үйлдвэрийн газар нэртэйгээр байгуулагдсан.
Нийслэлийн
иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27
дугаар тогтоолоор байгууллагын дүрмийг шинэчлэн баталж, "Багачууд
Хүнс" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон
өөрчилсөн.
Ерөнхий
боловсролын сургуулиудад хүнс нийлүүлж эхэлсэн талаар
Ø
2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс “Ерөнхий
боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль хэрэгжиж
эхэлсэн.
Ø
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
2021 оны “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 93 дугаар тогтоолоор хүнсний
хангамжийн 4 газрын дүрэмд Ерөнхий боловсролын сургуулиудыг хүнсний
бүтээгдэхүүнээр ханган ажиллах заалт нэмэгдсэн.
Ø
Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын
27-ны өдрийн А/657 дугаар захирамж гарч:
Ø
Өөрийн бүтэц орон тоон дээр тулгуурлан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
явуулах ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэлийн түүхий эдээр хангах
чиг үүрэг шинээр нэмэгдсэн
2026 оны байдлаар Сүхбаатар,Чингэлтэй
дүүргийн төрийн өмчийн нийт 75 цэцэрлэг, өөрийн гэсэн гал тогоотой нийт 9 сургуулийн 32.000
орчим хүүхдүүдийг эрүүл ахуй, чанар стандартын шаардлага
хангасан, баталгаатай хүнсний бараа, бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган
ажиллаж байна.
2026 оны байдлаар 17 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ
байгуулан 120 гаруй нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.
Тус
байгууллага нь өөрийн гэсэн 1350 м.кв байртай
бөгөөд чанар стандартын шаардлага хангасан хуурай хүнсний 8 агуулах, махны
хөргүүртэй 1 агуулахад 32 нэр төрлийн 120 гаруй бараа бүтээгдэхүүнийг татан
төвлөрүүлж хүнсний зориулалтын хөргүүртэй 3 авто машинаар цэцэрлэг, сургуульд хүргэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/1295 тоот
захирамжаар байгууллагын бүтэц орон тоог 26 байхаар баталсан.
Үүнд: Захирал-1, менежер, хүний нөөц-1,
ерөнхий нягтлан бодогч-1, тооцооны нягтлан бодогч-1, архив, бичиг хэргийн
ажилтан-1, ХАБЭА, дотоод уйтөхөөрөмжийн механикч-1, жолооч-4, ачигч-4,
үйлчлэгч-1,тогооч-1 гэсэн орон тоотой ажиллаж байна.