Алтан намар арга хэмжээ зохион байгууллаа
Манай байгууллагатай 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн хүрээнд “Эрдэнэ энх трейд” ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч, хоол зүйч, нярав, тогооч нарын дунд 09 дүгээр сарын 18-ны өдөр “Алтан намар” ургацын баярыг зохион байгуулан ажиллаа. Уулзалтад Сүхбаатар дүүргийн 26 цэцэрлэгийн 58, Чингэлтэй дүүргийн 23 цэцэрлэгийн 48, нийт 49 цэцэрлэгийн 106 хүн хамрагдсан бөгөөд “Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, захиалга, хүлээн авалт, хадгалалт болон хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэх цэцэрлэгийн хүнсний хэрэгцээ шаардлагатай холбоотой санал хүсэлтийг сонсож цаашдын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Эрдэнэ энх трейд” ХХК-ийн 22-ын товчоонд байрлах хүнсний ногооны агуулах, тариалалт, хадгалалт, түгээх үйл ажиллагаа, сэлэнгэ аймгийн мандал суманд байрлах хүнсний ногооны тариалангийн талбайтай газар дээр нь танилцаж, ургац хураалт, хүнсний ногооны хадгалалт, нийлүүлэлтийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж оролцлоо.



