"Алтан намар-2018" өдөрлөг зохион байгуулав.

2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Алтан намар-2018" өдөрлөгийг төмс хүнсний ногоо нийлүүлдэг  "Их булгийн тохой" ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  цэцэрлэгүүдийн эрхлэгч, эрүүл ахуйч эмч, нярав, тогооч нарын  бүрэлдэхүүнтэй  амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 200 орчим хүмүүс хамрагдаж  "Их булгийн тохой"ХХК-ийн үйл ажиллагаа, монгол орны эрүүл хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, хадгалалт, хамгаалалттай газар дээр нь үзэж танилцлаа.

Их булгийн тохой ХХК нь 2007 онд байгуулагдсан цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн Их булгийн ам, Хэнтий аймагт нийтдээ 200 га талбайд төмс , хүнсний ногоо, нарийн ногоог тариалан 2000 тн хүнсний ногоо хадгалах стандартад нийцсэн хөргүүртэй зоорьтой, 2960 м2 талбай бүхий 12 хүлэмжтэй,  усалгааны иж бүрэн систем суурилуулсан салбартаа тэргүүлэгчийн нэг юм.