Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг  "Багачууд Хүнс" ОНӨААТҮГ-ын нэрэмжит шилжин явах "Цом"-ын төлөө гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Нийт 48 цэцэрлэгийн 380 гаруй тамирчид оролцлоо. Тус тэмцээнд 83 дугаар цэцэрлэг 1 дүгээр байр, 4 дүгээр цэцэрлэг 2 дугаар байр, 154 дүгээр цэцэрлэг 3 дугаар байр, тусгай байранд 103 дугаар цэцэрлэг, шилдэг холбогчоор 4 дүгээр цэцэрлэгийн Б.Цэгээнчимэг, шилдэг довтлогчоор 83 дугаар цэцэрлэгийн М.Хулан тус тус шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.