Байгууллагын гадна болон дотоод их цэвэрлэгээг зохион байгуулав.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Уриалга гаргах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/168 дугаар захирамж, 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/191 дүгээр захирамжийн дагуу шинэ Коронавирусийн халдвар болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Багачууд Хүнс” ОНӨААТҮГ-ын албан хаагчид байгууллагын гадна болон доторх цэвэрлэгээг тогтмол хийн ажиллаж байна.
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын ойр орчмын 50м2 талбайн хог хаягдал, явган хүний зам талбайн цасыг хусаж арилган цэвэрлэв.

 Мөн конторын өрөөнүүдэд их цэвэрлэгээ хийж, ажлын ширээ, тавиур, шүүгээ, сандал зэргийг хлораминтай усаар арчиж мөн ажилчдын гар тогтмол хүрэлцдэг компьютерын гар, хулгана, дэлгэц, гар утас, цаг бүртгэлийн төхөөрөмж, хаалганы бариул зэргийг денатуратын 70%-ийн спирт болон 0.06%-ийн жавелинтай уусмалаар ариутгаж ажилчдын ажиллах орчин, ариун цэвэр эрүүл ахуйг сахин хамгаалж байна.