Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/657 дугаар захирамж гарсны дагуу 2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 5, Чингэлтэй дүүргийн 5, нийт 120ерөнхий боловсролын сургуулиудыг сурагчдын "Үдийн хоол"-ны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг манай байгууллага ханган нийлүүлэхээр болсон.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн шаардлагад нийцсэн шинжилгээ, баталгаажилттай, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр ЕБС-иудыг ханган нийлүүлж ажиллахаар бэлтгэл ажил хийгдэж байна.