Багачууд хүнс ОНӨААТҮГазар нь хөргүүртэй агуулах болон хуурай хүнсний агуулахад засвар үйлчилгээ хийлгэх ажлын хүрээнд иргэн Ж.Нансалмаатай 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл гэрээ байгуулан хуурай хүнсний 5 агуулахын 160м.кв талбай, хөргүүртэй агуулахын 55 м.кв талбайн шалны засварын ажлыг хийж гүйцэтгүүллээ. Махны хөргүүртэй агуулахын 55 м.кв талбайд цемент цутган тэгшилж, хүнсний агуулахын зориулалттай будгаар будуулсан мөн хуурай хүнсний 5 агуулахын нийт 160 м.кв талбайн шалны хуучин будгийг хуулж гүрвэнтлээд, нөхөөс хийн зүлгүүрдэж, дунд будаг хийн хатааж хүнсний зориулалтын будгаар будаж засвар үйлчилгээ хийж сайжруулан ажиллаа.