Иргэдийн QR код уншуулж байгаа байдалд хяналт тавин ажиллалаа.

           2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын баталсан “Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдийг QR кодоор бүртгэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байдалд нийслэлийн агентлаг, харьяа байгууллагуудын хяналт тавьж ажиллах хуваарийн дагуу 2 хүний бүрэлдэхүүнтэй 6 баг “Нисдэг машин” худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн QR код уншуулж байгаа байдалд хяналт тавин ажиллалаа.

           Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын менежер Н.Отгонцэцэг ахлан нийт 12 ажилтан “Нисдэг машин” худалдааны төв дээр 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал өдөр бүр өглөө 10.00 цагаас орой 18.00 цаг хүртэлх хугацаанд хяналтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

            Хяналтын ажлыг хийж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд өдөр бүр тус худалдааны байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн QR код уншуулж байгаа талаарх мэдээллийг Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын Шуурхай штабт 12.00 цаг, 17.00 цагуудад гарган утсаар мэдээлж ажиллалаа.

 

Хяналтаар ажилласан албан хаагчдын тоо

Дүүрэг

Хяналт хийсэн маршрут

Хугацаа

QR код уншуулсан иргэний тоо

Бичилт хийлгэсэн иргэний тоо

Халуун хэмжсэн иргэний тоо

Тайлбар

1.

12

ЧД

Нисдэг машин худалдааны төв

2021.01.26-2021.01.31

1992

2056

4048

Гарсан зөрчилгүй байсан.

Нийт

 

 

1992

2056

4048

 

          Дүгнэлт: Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид Чингэлтэй дүүрэгт орших “Нисдэг машин” худалдааны төв дээр 6 өдөр иргэдийн QR код уншуулж байгаа байдалд хяналт тавин, Чингэлтэй дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудтай хамтран ажилласан.

           QR код уншуулах боломжгүй, утсандаа датагүй, утасгүй иргэдийн  мэдээллийг гараар бичилт хийн нэвтрүүлж ажиллалаа.

           2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал 6 өдрийн байдлаар нийт 4048 иргэн тус худалдааны төвөөр үйлчлүүлсэн бөгөөд иргэдийн 49,2 хувь нь QR кодоор бүртгүүлж, 50 орчим хувь нь гараар бүртгүүлсэн байна.