Менторшип хөтөлбөр хэрэгжиж байна.

Менторшип хөтөлбөр хэрэгжиж байна.

 

“Нийслэл-110” Менторшип хөтөлбөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Нийслэл-110” Менторшип хөтөлбөр 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагчийн хүсэлтийг 14 хоногийн турш нээлттэйгээр хүлээн авсан бөгөөд оролцогчдод тавьсан шаардлагын дагуу 80 албан хаагч ментийгээр, 7 албан хаагч ментороор оролцохоор боллоо. Мөн төрийн албаны өндөр мэдлэг туршлагатай, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй 8 удирдах албан тушаалтныг Ментороор урин оролцуулж байгаа юм. Хөтөлбөрийн гол зорилго нь мэдлэг туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн төрийн албан хаагч өөрийн мэдлэг, туршлагаа шинээр томилогдсон албан хаагчтай хуваалцах, тэднийг чиг үүргээ үр нөлөөтэй, бүтээмжтэй хэрэгжүүлэхэд зөв чиглүүлэх, туслах замаар мэдлэг, мэргэшил, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршиж байна.