Монгол ногоо төсөлд хамрагдав.

Монгол ногоо төслөөс хүнсний ногооны салбарын хамт олонтой  2020 оны 07 сарын 28-29 өдрүүдэд газар тариалангийн гол бүс нутгаар танилцуулах аялал зохион байгуулсанд оролцлоо.Аяллын явцад оролцогчид нь томоохон тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хүнсний ногооны салбарын мэдлэг, туршлагаа солилцсон.Түүнчлэн тариаланчдын байгуулсан дундын хоршооны үйл ажиллагаатай танилцаж хүнсний ногоо дамжуулан борлуулах агуулахын үйл ажиллагаа, түүний түгээлт, бараа бүтээгдэхүүний савлагааны цехийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж танилцлаа.

Аялалын маршрут:

  1. Төв аймгийн Борнуур сум
  2. Төв аймгийн Жаргалант сум
  3. Дархан-Уул аймгийн Орхон сум
  4. Сэлэнгэ аймгийн Хушаат сум