"НАМАЙГ АЛГАС" нөлөөллийн аянд нэгдэж байна.

          “НАМАЙГ АЛГАС” нөлөөллийн аянд “БАГАЧУУД ХҮНС”ОНӨААТҮГ нэгдэн оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран “Намайг алгас” нөлөөллийн аянд

#Би эрт харина

#Би жолоо барина

#Би маргааш ажилтай

уриан дор хамт олон, найз нөхдийн архидалт, согтууруулах ундааны хэрэглээ, буруу үзэгдэл үйл явдлаас залуу үеийг татгалзуулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хосууд гэр бүлдээ цаг зарцуулах, бүх нийтэд хэрэглээний зөв соёл нэвтрүүлэх талаар таниулан сурталчилж ажиллаж байна.