"Намрын ногоон өдрүүд-2018" өдөрлөгт оролцов.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд - 2018” үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдрүүдэд  “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан доор Мишээл экспо төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа юм. Өдөрлөгийн үеэр талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг, "жимс, жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд “хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, "хүнсний ногоо" хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа болох юм.

 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Хүүхдэд зориулав" өдөрлөгт Нийслэлийн төрийн өмчит  цэцэрлэгүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Багачууд Хүнс, Асгат, Өсвөр үе хүнс, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ-ууд үйл ажиллагаагаа сурталчлан, үзэсгэлэнд оролцогч хүүхэд багачуудын дунд сугалаа сугалуулан гарын бэлэг гардууллаа.