Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав салбарт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цахим үйлчилгээний хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой 17 ажил үйлчилгээг цахимаар олгодог болж байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий менежерийн тушаалаар 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ, тохижилтын гэрээг нэгдсэн нэг загварт орууллаа.