Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад "Жендэр ба хүний эрх" сургалт зохион байгууллагдлаа.

        Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдан гарсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаагаар тогтоосны дагуу албан байгууллагуудад нөлөөллийн ажлыг зохион байгуулж иржээ. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ХЭҮК болон НЗДТГ хамтран баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт сургалт зохион байгуулагдаж, тус сургалтад захирал Б.Мөнхнасан хамрагдлаа.          

         Сургалтад нийслэл, дүүргийн 120 гаруй удирдах албан тушаалтнууд оролцсон байна. Олон улсын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр 2019 онд Монгол Улс 79 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна гэдгийг ХЭҮК-ийн Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ онцолсон юм.