Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 01 дүгээр сарын 23-ны өдөр "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын сургалтад Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн, эрүүл ахуйч Ц.Мөнхтуяа, тооцооны нягтлан бодогч Г.Нансалмаа, архив, бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа нар хамрагдаж хуулийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлж тендерт хэрэгжүүлэн ажиллах арга барилд суралцсан.