Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 24 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлэгт 42 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна. Уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Сан Эрчим” ХХК барьж гүйцэтгэсэн. Хуучин барилга нь 80 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барьсан юм. Тус цэцэрлэгийн нээлтэд "Багачууд хүнс" ОНӨААТҮГ-ын захирал Б. Мөнхнасан оролцлоо.