Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн нярвын дунд цахимаар захиалга өгөх талаар сургалт зохион байгууллаа.

Багачууд хүнс ОНӨААТҮГазар нь “Грийн групп” ХХК-тай хамтран Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх  боловсролын байгууллагуудын нярвуудыг хүлээн авч уулзан 2 байгууллагын үйл ажиллагаа болон цахимаар  барааны захиалга хийх талаар танилцуулж, “Грийн групп” ХХК-ийн бараа бүтээгдэхүүний агуулах, гоймонгийн үйлдвэрлэлтэй танилцлаа.