Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин

Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин

     Монгол Улсын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, орчны болон хөрс усны бохирдлоос үүдсэн халдварт өвчнийг бууруулах үйл ажиллагаанд та бидний оролцоо, идэвхи санаачага чухал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд "Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин" сэдэвт аянд Нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа агентлаг, байгууллагууд хамтран дэмжин оролцохоор боллоо. Иймд манай байгууллага "Тамхины ишгүй байгууллага-тамхигүй орчин" нэгдэж тамхигүй орчин бүрдүүлцгээе.