"Харилцан хүндэтгэе" аянд нэгдэж байна.

            Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн "Жендерт суурилсан хүчрихийлэлтэй тэмцэх нь" төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний "Харилцан хүндэтгэе" нэг сарын аяныг зохион байгуулж байгаа.

              Тус нөлөөлийн аяны хүрээнд Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид  аяны логог өөрийн цахим хуудсандаа байршуулан нийгмийн цахим сүлжээнд нэгдэн ажиллаж байна.