Нийслэлийн Засаг даргын А/226 дугаартай захирамжийн дагуу "Мал аж ахуй хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажил"-ыг 2024 оны 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 18 ажилтан оролцож, Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн тойргоос Морингийн даваа орох улаан худаг хүртэл, урд талаараа Жаргалантын ам хүртэл хяналт самналт хийж ажиллалаа.
Хяналт самналт хийх хугацаанд Хан-уул дүүргийн 21-р хороо төгс хотхоны урд талын эзэнгүй хашаанд байсан загасан тамгатай 5 тооны адууг тууж Нүхтийн аманд байрлах түр саатуулах байранд хүргэж өгсөн. Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр нисэхийн улаан худагны ойролцоогоос цэрэг цагдаагийн байгууллагын ажилчидтай хамтран 20 тооны адууг олж, саатуулах байранд хүлээлгэж өгөхөөр тууж явах замд эзэнд нь хүлээлгэж өгсөн. Буянт ухаа 2 хороолол Соёлын өв төвийн хойно байрлах Тавин ус ххк-ийн агуулахын хашаанд байсан 15 тооны адууг цэрэг цагдаа, мал эмнэлгийн газрын ажилчдын хамт гарган саатуулах байр луу хүргүүлэхээр цэрэг цагдаагийн ажилчдад хүлээлгэн өгсөн. Жаргалантын аманд 6 тооны "99" тамга бүхий адууг уулнаас буулгаж эзэнд нь хүлээлгэж өгч ажилласан.