Хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн талаар санал солилцов.

          2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, мэргэжилтэн Б.Түмэнбаяр, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинжаргал болон дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарын төлөөлөл оролцсон “Хүүхдийн хоолны орц норм, илчлэг чанар, хүртээмж, нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ”-ийн асуудлаар уулзалт ярилцлага зохион байгууллаа.

             Уулзалт ярилцлагаар ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сурч хүмүүжиж байгаа хүүхэд багачуудад шим тэжээлтэй, илчлэг ихтэй хоол хүнсийг бага зардлаар нийлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

        Уулзалт ярилцлагаас хүүхдийн хоолны орц нормыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагын менежментийг сайжруулах, цэцэрлэгийн багш ажилчдын хоолны асуудал, зах зээлийн үнэтэй уялдаж хүүхдийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар ажлын хэсэг зохион  байгуулж дүүргийн хэмжээнд бодлого боловсруулж тодорхой харъяалах яаманд хүргүүлж ажиллахаар боллоо.