Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлагдлаа.

Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас 2018 оны төсвийн жилийн хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын "Хүнсний бараа бүтээгдэхүүн" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БХ-17/003 ХБ дугаартай тендерийг зарлаж байна.

Тендерийн урилга

Огноо: 2017.12.05

Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 

Тендер шалгаруулалтын дугаар: БХ-17/003 БХ

Багачууд Хүнс ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчоос Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын "Хүнсний бараа бүтээгдэхүүн" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцтай болно. Үүнд: 

1 дүгээр багц   Хонины мах нийлүүлэх 

2 дугаар багц   Үхрийн мах нийлүүлэх

3 дугаар багц   Төмс, хүнсний ногоо нийлүүлэх

4 дүгээр багц  Гурил нийлүүлэх 

5 дугаар багц   Цагаан будаа нийлүүлэх 

6 дугаар багц  Хүүхдийн будаа нийлүүлэх 

7 дугаар багц  Будааны төрөл нийлүүлэх

8 дугаар багц  Хуурай сүү нийлүүлэх 

9 дүгээр багц  Элсэн чихэр нийлүүлэх 

10 дугаар багц  Жигнэмэг, өрмөнцөр печень нийлүүлэх

11 дүгээр багц  Жимс жимсгэнэ нийлүүлэх

12 дугаар багц  Компотны материал нийлүүлэх

13 дугаар багц  Ургамлын тос нийлүүлэх 

14 дүгээр багц  ХАА-н гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх

15 дугаар багц Гоймон нийлүүлэх 

16 дугаар багц  Цөцгийн тос нийлүүлэх 

Тендерт оролцогч нь хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон борлуулах эрх бүхий байгууллага байх бөгөөд санхүүгийн болон туршлагын талаар дараах шаарллагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн хоёр жил буюу 2015, 2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ

Санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил / 2015, 2016/

Сүүлийн хоёр жилд ижил төстэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.

Тендерт оролцогч нь тухайн багц бүрт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Тендерийн баримт бичгийг / хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. 

Төдбөр хийх хэлбэр: дансааар- Банкны нэр Улаанбаатар хотын банк Дансны дугаар: 2600013333

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамж 00 тоот хаалга, Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын өөрийн байр Утас: 357813, 99033630