Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлэгт 40 багш, ажилтантайгаар СӨБ-ын үйлчилгээг үзүүлж байна. Тус цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Өсөх урам” ХХК барьж гүйцэтгэсэн.

           Хуучин барилга нь 80 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэгтэй ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийн дагуу цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барьсан юм.

           Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 510-д хүрсэн байна. Нээлтийн үйл ажиллагаанд "Багачууд Хүнс" ОНӨААТҮГ-ынзахирал Б.Мөнхнасан оролцов.