Шарилжгүй Улаанбаатар-3 аянд амжилттай оролцлоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг 2018 оны 06 дугаар  сарын 29-нөөс эхлэн 08 дугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулан ажиллахаар болсон.

Энэ аяны хүрээнд зохион байгуулагдаж буй бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 08 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд байгууллага дээр зохион байгууллаа.

Их цэвэрлэгээний үеэр байгууллагын хашаан доторх болон гадна талын 50 м2 талбайн шарилж, хогийн ургамлыг түүж,  тайлан мэдээг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд тайлагнан ажиллалаа.