Багачууд хүнс ОНӨААТҮГ нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос БХ-17/ 02ХА дугаартай “Тоосгон хашаа барих” ажлын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 00 тоот хаалга, байгууллагын ерөнхий нягтлан бодогч Я. Гүндэгмаад гэсэн хаягаар ирүүлнэ.
Үнийн саналын нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.
Баримт бичгийн төлбөрийг Улаанбаатар банк, Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын Улаанбаатар банкны 2600013333 тоот дансанд тушаана.
Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 24 дүгээр гудамжны 00 тоот хаалга, Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын байр, Утас 357813 , 99033630
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
БАГАЧУУД ХҮНС ОНӨААТҮГ