Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Өдөрлөг зохион байгуулах тухай" А/130 дугаар тушаалаар хог хаягдалыг эх үүсвэр дээр ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээрх зорилгоор " Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе" уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэгүй өгөх " Өгөөмөр өдөр" өдөрлөгийг 2018 оны 6 дугаар сарын 09-ний Бямба гаригт 11:00 цагаас 17:00 цагийн хооронд дүүрэг бүрт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Иймд өөрт байгаа хэрэггүй зүйлээ бусддаа хуваалцах, худалдах, үнэгүй өгөх зэргээр өдөрлөгт идвэхтэй оролцоцгоое.