“UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО

             Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5.28 болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/507 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны хөгжүүлэлтийг хийж, Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлээд байна.

               Энэхүү ажлын хүрээнд "UB ERP" системийн II шатны хөгжүүлэлтээр хийгдсэн нэмэлт сайжруулалт, шинэчлэлтүүдийн талаарх сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Захиргааны 5 дугаар байрны Иргэний хурлын танхимд зохион байгуулж, ННЗБ-ын хүний нөөц болон мэдээллийн технологийн асуудал хариуцсан нийт 128 гаруй албан хаагчид хамрагдлаа.

                Тус сургалтанд Менежер Н.Отгонцэцэг, архив, бичиг хэргийн ажилтан С.Нямсүрэн нар оролцлоо.