Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн баталсан " Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах" А/145 тоот журмын дагуу манай байгууллага жилд 2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаг. Өнөөдөр 2018 оны 2 дугаар сарын 27 өдөр байгууллагын нийт ажилчин албан хаагчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдлаа.