2018 оны 05-р сарын 09-ны өдөр “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO 22000 MОНГОЛОО ТЭВЭРЬЕ! үйл ажиллагаанд "Багачууд хүнс" ОНӨААТҮГ -ын менежер Н.Отгонцэцэг ,Ерөнхий нягтлан бодогч Я.Гүндэгмаа, эрүүл ахуйч Л.Түмэнжаргал, М.Цогзолмаа нар оролцлоо. Талх чихэр хувьцаат компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг талх гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа амжилттай нэвтрүүлжээ. "ISO 22 000" стандарт нь хүнсний үйлдвэрийн сүлжээнд /хэлхээ/ оролцож буй түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах гээд эцсийн дамжлага хүртэлх бүх үйл ажиллагааг зохицуулдагаараа онцлогтой юм