ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
201... оны ... сарын ... өдөр № Улаанбаатар хот
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээг / цаашид “гэрээ” гэх/-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удирдлага болгон нэг талаас Багачууд Хүнс ОНӨААТҮГ, /цаашид “ажил олгогч” гэх/, нөгөө талаас ........................ регистрийн дугаартай Монгол улсын иргэн ......................... - н ......................... - г /цаашид “ ажилтан” гэх / нар нь хэлэлцэн тохирч дараах нөхцөлөөр байгуулж байна.
1.2 Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд гэрээнд оролцогч хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах,талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход энэхүү гэрээний зорилго оршино.
1.3 Ажил олгогч, ажилтан хоёрын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээгээр зохицуулах ба заагдсан эрх, үүрэг, хариуцлагыг хоёр тал адил тэнцүү хүлээнэ.
1.4 Энэхүү гэрээг ажилтан ...................................................................ажилд томилогдсон тухай Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын захирлын тушаалыг үндэслэн 201... оны ... дугаар сарын ... ны өдрөөс эхлэн байгуулав.
Хоёр. Гэрээний нөхцөл
2.1 Эрхлэх ажил, албан тушаалын нэр: ....................................................................................
2.2 Гүйцэтгэх үндсэн үүрэг ......... тоот ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.
2.3 Сарын үндсэн цалингийн хэмжээ: ........................................ төгрөг байна.
2.4 Нэмэгдэл цалингийн хэмжээ: ................................ төгрөг байна.
2.5 Хөдөлмөрийн нөхцөл: хэвийн
2.6 Ажлын байрны нөхцөл: байнгын ажлын байр
2.7 Ажлын долоо хоногийн цаг: 40 цаг
Гурав. Ажил олгогчийн үүрэг
3.1 Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байр, албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмж, багаж , бичгийн хэрэгсэл зэргээр хангах бөгөөд албан ажилд шаардлагатай үед унаагаар хангах үүрэгтэй.
3.2 Ажилтануудын хүлээсэн үүргээ зохих түвшинд биелүүлэхтэй холбогдон гарч байгаа ажил хэрэгч санал, санаачилга, шаардлагыг зохих ёсоор шийдвэрлэх, шаардлагатай мэдээлэл, нөхцөл боломжоор хангах.
3.3 Ажлын онцлогтой холбоотой үйлчлэгч, жолооч, түгээгч, нярав, ачигч нарыг ажлын хувцасаар хангах.
3.4 Ажилтанд мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангахад анхаарч, шаардлагатай үед МУ-ын хууль, тогтоомжийн дагуу тэтгэмж, тусламж үзүүлэх.
3.5 Ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн тухай хуулийн 60, 61 дүгээр зүйлд заасны дагуу байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу сар бүрийн 10, 25-нд олгоно. Холбогдох хууль, тогтоомж болон төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг үндэслэн цалинд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
3.6 Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зохих хувийг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь төлөх.
3.7 Ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй.
Дөрөв. Ажил олгогчийн эрх
4.1 Ажилтанаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг болон удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг үр бүтээлтэй бүрэн биелүүлэхийг шаардах, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 131, 132, 133, 135 дахь зүйлүүдэд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
4.2 Энэхүү гэрээний биелэлт болон ажилтны улирал, жилийн ажлын үр дүнг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажилласан тохиолдолд байгууллагаас шагнаж урамшуулах, төрийн одон медаль, засгийн газрын болон бусад дээд байгууллагын шагналд тодорхойлох.
4.3 Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан ажлын ачаалал багатай байгаа ажилтныг сул байгаа ажлын байр болон эзгүй байгаа ажилтны ажил үүргийг тодорхой хугацаанд хавсруулан гүйцэтгүүлэхээр томилох.
4.4 Хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлэх.
Тав. Ажилтны үүрэг
5.1 Гэрээ, ажлын байрны тодорхойлолотод тусгагдсан үндсэн болон нэмэлт чиг үүргээ шаардлагын хэмжээнд чанд биелүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажил үйлчилгээний чанарыг сайжруулах,зардлыг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх.
5.2 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрхэн гүйцэтгэсэн тухай мэдээ тайланг тухай бүр нь гаргаж, холбогдох албан тушаалтан нэгжүүдэд мэдэгдэх.
5.3 Байгууллагын нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин гарч болзошгүй болон гарсан зөрчил дутагдлыг арилгах, арга хэмжээ авах зайлшгүй тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд цаг алдалгүй мэдэгдэх үүрэгтэй.
5.4 Эрхэлж буй албан тушаалтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актуудыг сайтар судлан нарийн чанд дагаж мөрдөх.
5.5 Ажлын байрны эмх цэгц, эд зүйл, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, өөрийн буруугаас учруулсан хохирлыг тухай бүрд нь арилгах.
5.6 Ажлын байранд албан үүргээ биелүүлэх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
5.7 Албан хэрэгцээнд хэрэглэж буй эд зүйлс, техник, тоног төхөөрөмжийг холбогдох албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарах, бусдад шилжүүлэхгүй байх.
Зургаа. Ажилтны эрх
6.1 Албан үүргээ гүйцэтгэх,хөдөлмөрийн болон эрүүл ахуйн хэвийн нөхцөлтэй ажлын байраар хангуулах, ажил хөдөлмөрийн үр дүнгээ үнэлүүлэх.
6.2 Эрхэлж буй ажил албан тушаалдаа тохирсон цалинг тогтоосон хугацаанд авч байхыг шаардах, ээлжийн амралтыг хоёр талын тохирсон хугацаанд биеэр эдлэх.
6.3 Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөнгөлөлт урамшуулал, тэтгэмж авах, ажилдаа тодорхой үр дүн, амжилт гарган ажилласан тохиолдолд шагнал урамшуулал авах.
6.4 Байгууллагын удирдлагад хувийн ахуй амьдрал, ажил төрлийн талаар санал, гомдол, хүсэлтээ албан ёсоор тавьж хариуг шаардах.
6.5 Хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсан тохиолдолд хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн олговор авах.
6.6 Хөдөлмөрийн гэрээг өөрийн хүсэлтээр цуцлах болон хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.
Долоо. Талуудын хүлээх хариуцлага
7.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хууль, тогтоомж, байгууллагын дүрэм, дотоод журам болон энэхүү гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
7.2 Байгууллага болон ажилтанд эд материал, сэтгэл санааны хохирол учруулж, дарамт шахалт үзүүлсэн, хариуцлагагүй ажиллагаа явуулсан нь холбогдох байгууллагаар шалгагдан тогтоогдсон бол буруутай тал нь зохих хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу хариуцлага хүлээж, гарсан хохирлыг бүрэн барагдуулна.
Найм. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг дуусгавар болгох, цуцлах
8.1 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг бичгээр хийх ба талууд гарын үсэг зурсанаар энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөнө.
8.2 Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцлана.
1. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтан, ажил олгогчийн санаачилгаар,
2. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 - 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар,
3. Ажилтан энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, журам, зааврыг удаа дараа зөрчсөн.
4. Ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу ажилдаа согтуугаар ирсэн, ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж, нэр хүндийг гутаах, айлган сүрдүүлэх зэргээр жижгээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатайгаар биелүүлээгүй, эсэргүүцсэн эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол,
5. Байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон.
6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас байнга хоцрох, нэг сарын дотор нийлбэрээрээ гурав ба түүнээс дээш өдөр ажил тасалсан.
7. Шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол, мөн “Төрийн албаны тухай” монгол улсын хуулийн 16-р зүйлийн 16.2.1 дэх хэсэгт заасан байдал үүссэн бол / ял шийтгүүлсэн бол/,
8. Ажил олгогчийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, нууцыг алдагдуулах, худал мэдээллэх зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхөөр үр дагаврыг бий болгосон, хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн, бусдыг энэ хэрэгтээ өдөөн турхирсан, удирдлагад ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн, энэ үйлдэл нь баримтаар нотлогдож, байгууллага, ажилтны эрх ашиг, нэр хүндэд хохирол учруулсан бол,
9. Ажил гүйцэтгэх чадвараас шалтгаалан мөн хариуцлага, сонор сэрэмжгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол,
10. Эрх бүхий удирдах албан тушаалтны албан ёсны зөвшөөрөлгүйгээр байгууллагын эдийн засаг, нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулахаар гэрээ хэлцэл байгуулсан нь шунахайн болон хувийн сэдэлтэй болох нь тогтоогдсон бол,
11. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хувийн зорилгод ашигласан бол,
12. Хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол,
8.3 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох асуудлыг хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн заалтаар зохицуулна.
Ес. Бусад
9.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
9.2 Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө аль нэг талаас гэрээг цуцлах тухай саналаа албан ёсоор тавиагүй бол анх байгуулсан тэр хугацаагаар гэрээг сунгагдсанд тооцно.
9.3 Талуудын хооронд үүссэн аливаа маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба боломжгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
9.4 Гэрээг 2 хувь үйлдэж, талууд тус бүр нэг нэг хувийг хадгална.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
Ажил олгогч: Ажилтан: .........................-н............................
Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын Албан тушаал ................................................
Захирал Б.Мөнхнасан Гарын үсэг .....................................................