"Хаврын мод тарих" аянд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор  Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 14 ажилтан "Арчлахгүй бол ургахгүй" уриатайгаар хаврын мод тарих арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа. Уг арга хэмжээний хүрээнд  05 дугаар сарын 10-ны өдөр  Сонгинохархан дүүрэг, 21-р хороо Ар гүнт "Инчон мөрөөдлийн төгөл"-д  40 ширхэг шинэс модны үрсэлгээг суулгаж, нөхөн сэргээлтийг хийсэн. Эх орон байгаль дэлхийгээ хайрлан, ногоон байгууламж нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж иргэн, аж ахуйн нэгж бүрийг ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.