Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан их цэвэрлэгээнд амжилттай оролцлоо.

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр болж байна. 

Их цэвэрлэгээний ажлын хүрээнд "И март" их дэлгүүрээс Бөхийн өргөө хүртэлх замын зорчих хэсгийн 2 талын явган хүний зам, талбайн ногоон байгууламжийн навч, хог хаягдлыг цэвэрлэх, зам дагуу байрлалтай Аж ахуй нэгж байгууллагуудад шаардлага тавьж цэвэрлэгээнд оролцуулах, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс дээрх зарлал наалтыг хуулж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.