"Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ" зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны "Хаврын их цэвэрлэгээ" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай А/348 дугаар захирамжийн дагуу Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын 18 ажилтан идэвхтэй оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс нарантуулын уулзвар хүртэл зам дагуу явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэн "Хотоо угаая" аяныг дэмжин ажиллаа.