Цар тахлын үед баримтлах шуурхай арга хэмжээний талаар хэлэлцэв.

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар хурлын тэмдэглэлээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02:00 цагаас 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл  бүх шатны сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийн хүрээнд байгууллагын захирлын зөвлөл хуралдаж Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цэцэрлэгүүдийн түргэн муудах хүнсний бараа бүтээгдэхүүнийг буцаан татан авч,  бэлтгэн нийлүүлэгч компаниудад буцаан хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.