Тус байгууллагын захирал Б.Мөнхнасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны "Засгийн газарт чиглэл өгөх тухай" 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны тогтоол шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 01,02 дугаар тушаал, Нийслэлийн онцгой комиссын 2,3,4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15:00 цагт Чингэлтэй дүүргийн онцгой комиссоос цаг үеийн байдлаар зохион байгуулсан шуурхай хуралдаанд оролцлоо.Тус хуралдаанд НЗД-ын Хүний хөгжил,нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн онцгой комиссын гишүүд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын хэлтэс албад болон нийслэлийн харъяа байгууллагуудын удирдлагууд оролцлоо.