Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны тогтоол, шийдвэрүүд, НЗД-ын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн онцгой комиссын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2, 3, 4 дүгээр хурлын шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллаж, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус байгууллагын нийт ажилчид шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, гудамж талбайд нус шүлсээ хаяхгүй байх,  олон нийтийн газар ил задгай бие засахгүй байх, аж ахуй нэгжийн ариутгал цэвэрлэгээ, үйлчилгээ, иргэдийг амны хаалт хэрэглэхийг уриалж, хяналт тавин  ажиллаж байна. Мөн байгууллагын нийт ажилчиддаа маск, дархлааг нь дэмжиж витамин, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гар ариутгагчаар ханган ажиллаж байна.