Хэлэлцүүлэгт оролцож хамтран ажиллаа.

Боловсролын Ерөнхий газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж, аюулгүй байдал, төрөөс барьж буй бодлогын уялдаа холбоог хангуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой "Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний хангамж, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгт 09 дүгээр сарын 27-ны өдөр оролцлоо  Хэлэлцүүлгээр: Сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний аюулгүй байдалд тавьж буй хяналт шалгалт, мал эмнэлгийн цахим гэрчилгээний хэрэглээ, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамжийн байдалд төрөөс тавьж буй бодлого, Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг танилцуулж тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж ойлголтоо нэгтгэлээ.