"Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

         Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах нь" сэдэвт сургалтыг цэцэрлэгийн эрхлэгч, дотоод хяналтын ажилтан, эмч, тогооч нарын дунд зохион байгууллаа. 

         Тус сургалтаар хоол, хүнсний аюулгүй байдалтай холбоотой гарч буй зөрчил дутагдал, үүсч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй хоол, хүнсээр хангахад дэмжлэг үзүүлэх талаар мэдээллийг өглөө.

         Сургалтад эрүүл, ахуйч Л.Түмэнжаргал оролцов.