"Харилцан суралцах аргазүй" сургалт

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас "Харилцан суралцах аргазүй" сургалтыг 10 дугаар сарын 04, 09-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд сургалтад Багачууд хүнс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн  газрын ХАБЭА, Дотоод ажилтан Д.Дашцэрэн хамрагдсан. Сургалт нь 3 үе шаттай. явагдсан бөгөөд 

1. Харилцан суралцах аргазүйд суралцсан.

2. Сайн туршлага тодорхойлох хэлэлцүүлэгт "Ойлголцохуйд суралцахуй" 7 хоног бүрийн баасан гараг бүрт үл ойлголцсон нэгэнтэйгээ ойлголцож ярилцдаг уамжлал болгосон сайн туршлагыг танилцуулсан бөгөөд сайн туршлагуудын нэгээр шалгарч чуулганд оролцох эрх авсан.

3. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн HR-2023 чуулганд 10 дугаар сарын 20-ний өдөр оролцон сайн туршлагаа танилцуулан сайн туршлагыг хэрэгжүүлэгч, түгээн дэлгэрүүлэгчээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.