Дотоод Мэдээ

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг олон улсын өдөр"-өөр Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлига, ашиг сонирхолын зөрчил, орон нутаг дахь авлигын гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх өдөрлөг, арга хэмжээнд 12 дугаар сарын 09-ний өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын захирал Б.Мөнхнасан, Ерөнхий нягтлан бодогч А.Нямжав нар хамрагдлаа. 

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    "Худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, техникийн тодорхойлолт боловсруулах бэлтгэх сургалт"-ад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, Архив, бичиг хэргийн ажилтан П.Намжилмаа, ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан Д.Дашцэрэн, Тооцооны нягтлан бодогч Г.Нансалмаа нар хамрагдлаа. 

  • Аянд нэгдлээ.

    Аянд нэгдлээ.

    "ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч" уриатай "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" 16 хоногийн аянд Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын хамт олон нэгдэж байна. 

  • Дотоод хяналт шалгалт хийж ажиллаа.

    Дотоод хяналт шалгалт хийж ажиллаа.

    Төмс хүнсний ногоо, нарийн ногоо нийлүүлж буй Эрдэнэ энх ХХК-ийн үйл ажиллагаанд 11 дүгээр сарын 24-ний өдөр дотоод хяналт шалгалт хийж ажиллаа. Шалгалтаар бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, ачилт болон чанарыг сайжруулан сав баглаа боодол амт,  чанарт  хэрхэн анхаарч ажиллах  талаар ойлголт мэдлэгээ харилцан нэгтгэж ажиллаа.

  • Сургалтад хамрагдлаа.

    Сургалтад хамрагдлаа.

    Авлигатай тэмцэх газар ёсзүйн хороотой хамтран "Төрийн албан хаагчийн ёсзүй, авлига ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх" нь сэдэвт сургалтад 11 дүгээр сарын 21-ний өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын Захирал Б.Мөнхнасан хамрагдлаа. 

  • Их цэвэрлэгээ зохион байгууллаа.

    Их цэвэрлэгээ зохион байгууллаа.

    Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах үүрэг чиглэлийн дагуу Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид өөрийн байгууллагын 50м хүртэлх, хог хаягдлыг цэвэрлэх, хальтиргаа гулгаах арилгах зорилгоор их цэвэрлэгээний ажлыг 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулан ажиллаа. Цэвэрлэгээний үр дүнд: Байгууллагын гаднах хог хаягдлыг цэвэрлэж иргэдийн ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн. 

  • Pages