-
Нийслэл, дүүргийн удирдах албан тушаалтнуудад "Жендэр ба хүний эрх" сургалт зохион байгууллагдлаа.
Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдан гарсан. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн...
-
Ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын контор, агуулахад ариутгал халдваргүйжүүлэлтийг Сан Хими ХХК-аар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хийлгэлээ.
-
"Шилдэг аж ахуйн нэгж байгууллага"-аар шалгарлаа.
"Иргэдийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 13-р хорооноос зохион байгуулсан ажилд идэвх санаачлагатай оролцож 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Шилдэг аж ахуйн нэгж байгууллага"-аар шалгарлаа.
-
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийгдсэн улсын үзлэг”-ээр "Бүрэн хангалттай" үнэлэгдлээ.
Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийн дагуу манай байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулагдлаа. Улсын үзлэгийг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архивын үйл ажиллагаа, байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал гэсэн 4 чиглэлээр явагдаж "Бүрэн хангалттай" дүгнэгдлээ.
-
Хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авах тендер зарлагдлаа.
2020 оны төсвийн жилд Багачууд Хүнс ОНӨААТҮГ-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдэд мах, төмс, хүнсний ногоо, хүнсний бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх нээлттэй тендерийг зарлаж байна.
-
“UB ERP” ДОТООД УДИРДЛАГЫН СИСТЕМИЙН II ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн...