Дотоод Мэдээ

  • Нийслэлийн харъяа газруудын цэвэрлэх нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ

    Нийслэлийн харъяа газруудын цэвэрлэх нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ" тухай Байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж явган хүний замын цас цэвэрлэгээний ажлын хуваарийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Багачууд хүнс ОНӨААТҮГ-ын ажилчид  "Жигүүр грандын автобусны буудлаас энхтайваны гүүр"  хүртлэх  явган хүний замын цасыг цэвэрлэж, замын дэргэд овоолго байдлаар ачихад бэлэн болгож цэвэрлэж ажиллаа.

     

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга сургалтад 11 дүгээр сарын 09-ний өдөр Захирал Б.Мөнхнасан,  Ерөнхий нягтлан бодогч Г.Нямжав нар хамрагдсан. Сургалтаар: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн танилцуулага, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн танилцуулга, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн. 

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    Төрийн албан хаагчийн ёсзүй, имидж бүрдүүлэлт сургалтад 11 дүгээр сарын 07-ны өдөр Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, Дотоод хяналт Д.Дашцэрэн,  Эрүүл ахуйч Ц.Мөнхтуяа нар хамрагдлаа. Сургалтаар: Ёс зүй, ёс суртахуун, төрийн алба, төрийн албан хаагч, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, харилцаа хандлага,  итгэл үнэмшил, хүндэтгэл, имидж бүрдүүлэлт, ёс зүйг үнэлэх үр шим, үр дүнгийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлсэн. 

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг, стратеги төлөвлөгөө боловсронгуй болгох вакуумжуулсан семинарт Захирал Б.Мөнхнасан, Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг нар хамрагдлаа. 

  • Сургалтад хамрагдлаа

    Сургалтад хамрагдлаа

    "National life" даатгалаас зохион байгуулж буй байгууллагын сэтгэлзүй болон  амьдралын даатгалыг ашиглан амжилтаа урт удаан хугацаанд тогтвортой ажиллуулах талаар сургалтад Менежер, хуульч, хүний нөөц Г.Отгонцэцэг, ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан  Д.Дашцэрэн нар хамрагдаж ойлголт мэдлэгээ дээшлүүлсэн.

  • Бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудын агуулахад хяналт шалгалт хийж ажиллаа

    Бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудын агуулахад хяналт шалгалт хийж ажиллаа

    Багачууд хүнс Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захирал, Тендерийн үнэлгээний хорооны дарга,  ХАБЭА, Дотоод хяналтын ажилтан, Эрүүл ахуйч, Агуулахын нярав 5 хүний бүрэлдэхүүнтэй  баг Хулагу холдинг, Эрдэнэ энх, Хүрэнт халуун рашаан, Овоот гол, Ану нинж, Ундрам зөгий нийт 6 байгууллагын бараа бүтээгдэхүүнээ хадгалж буй агуулахтай танилцаж бараа бүтээгдэхүүний нөөц хадгалалт хамгаалалтад хяналт тавьж ажиллаа.  

  • Pages