-
Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах тендерийн нээлт боллоо.
2017 оны төсвийн жилд хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авах нээлттэй тендерийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч БХ-16/003 ХБ дугаартай Мах, ногооны тендерт нийт 8 компани тендерийн материал худалдан авснаас 7 компани оролцлоо.
БХ-16/004 ХБ дугаартай 14 багцад 10 компани тендерийн баримт худалдан авснаас 7 компани оролцлоо.
Одоогоор үнэлгээний хорооны гишүүд үнэлгээ хийж байна.
-
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “Ээлтэй тогооч-Нээлттэй хөгжил” сэдэвт аян зохион байгуулав.
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Багачууд Хүнс ОНӨААТҮГ-ын дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн төрийн өмчит 24 цэцэрлэгийн тогооч нарын дунд “Ээлтэй тогооч-Нээлттэй хөгжил” сэдэвт өртөөчилсөн аяныг 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 16-ны хооронд зохион байгуулж дүнг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлсэн.